Үйл явдал1 мин унших
Хүндэт ДОНОРУУД УИХ-ын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын үйл ажиллагаа
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Цусны донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр /2026.05.15/ хүндэт донорууд Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.
Олон жилийн турш сайн дурын үндсэн дээр цусаа бэлэглэж, хүний амь насыг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан донорууд маань энэ өдөр Төрийн ордон, чуулганы үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцэж буй хуулийн төслийн талаар мэдээлэл авсан юм.

Цусны донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар:
Донорын эрх ашгийг хамгаалах
Хүндэт донорыг дэмжих, алдаршуулах
Донорын талаарх боловсрол, мэдлэгийг сургалтын хөтөлбөрт тусгах
Цусны донорын тогтолцоог илүү тогтвортой хөгжүүлэх зэрэг олон чухал зохицуулалтыг тусгаж байна.

