Үйл явдал1 мин унших

Уурхайчдад нөхөн олговор олгоно

Уурхайчдад нөхөн олговор олгоно

Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан уурхайчдад нөхөн олговор олгох болсон тухай мэдээллийг НХХЯ-ныхан албан ёсоор баталгаажуулав. Нийтдээ 15 уурхайд ажиллаж байсан уурхайчдад олгох юм. Ингээд эхний ээлжид 1700 гаруй уурхайчинд нөхөн олговор өгөхөөр шийдвэрлэжээ. Дээрх уурхайчид Налайх, Налайхын шилний үйлдвэр, Бор-Өндөрийн уурхай, Бэрхийн уурхай, Булган аймгийн Сайхан-Овоогийн уурхайд ажиллаж байжээ. Нэг уурхайчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө буюу 280800 төгрөгийн нөхөн олговор өгнө. Нийтдээ 486 сая төгрөг зарцуулагдах ажээ.

Сэтгүүлч ts8060