Үйл явдал2 мин унших
“Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУлсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны (2026.05.20)-ны өдрийн хуралдаанаар “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.
“Ухаалаг засаг-2” төсөл нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 7 дугаар сарын 30-ны хугацаанд хэрэгжих юм байна. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжүүлж буй иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн дижитал үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадвар болон дижитал технологи суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү төслийн хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам юм. Төсөл дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд нэн тэргүүнд дижитал шилжилтийн таатай орчныг бүрдүүлэх, удаад нь дижитал засгийн шилжилтийг нэвтрүүлэх юм. Гурав дахь бүрэлдэхүүн хэсэг нь дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих, дөрөв дэх нь төслийн удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх тухай юм.
Танилцуулгад дурдсанаар, төслийн хүрээнд 57 арга хэмжээ төлөвлөсний 50 нь гэрээ байгуулах, 7 нь чадавхжуулах арга хэмжээ юм байна. Ажлын даалгавар, техникийн тодорхойлолтдоо Дэлхийн банкнаас зөвшөөрөл авсан 49 арга хэмжээ байгаа бол 1 арга хэмжээний техникийн даалгаврыг эцэслэхийг хүлээж байгаа гэв. Нийтдээ 41 худалдан авалт зохион байгуулж байгаа бол 29 гэрээ байгуулаад, 20 гэрээг хэрэгжүүлж дууссан байна. Нийт хэрэгжилт тоон үзүүлэлтээр 72.7 хувьтай байгаа хэмээн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав танилцуулав. Төслийн явцад удирдлагын багийн өөрчлөлт нь хэрэгжилтийн хугацааг уртасгаж байгаа талаар дурдаж байлаа. Үүний сацуу Улсын Их Хурлын 2024 оны 81 дүгээр тогтоолын дагуу зөвлөх үйлчилгээний зардлыг танаж, тоног төхөөрөмж болон системийн шинэчлэлд төсвийг дахин хуваарилсан нь нөлөө үзүүлсэн болохыг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр төслийн санхүүжилтийн нөхцөл байдал, мөн төслийн үр шимийг хүртэгч байгууллагууд дээр хэрэгжиж буй арга хэмжээ тус бүрийн хүлээж буй үр дүн, гүйцэтгэлийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа.
“Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, С.Цэнгүүн, Р.Батболд, Ч.Анар нар төслийн хэрэгжилт, үр дүнгийн үзүүлэлт, мэдээллийн сангийн давхардал, дижитал системийн өртөг тооцох аргачлал, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа дэд хорооны дарга Ч.Анар үг хэлсэн. Тэрбээр, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн худалдан авалт, дэд бүтцийн уялдааг хангах асуудал чухал байгааг тэмдэглэв.
Мөн цаашид төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд мэдээллийн технологийн программ хангамж, дэд бүтэц, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой үүсэж буй хүндрэл, бэрхшээлийн талаар Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороонд тухай бүр танилцуулж байх, түүнчлэн хууль, эрх зүй болон Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулахдаа мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээтэй холбоотой саналыг нарийвчлан тусгаж ажиллах чиглэл өгөв.