Үйл явдалУлаанбаатар1 мин унших
Хот зардлаа бууруулах шийдлийн талаар санал хэлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжлээ. Шинэ хотын даргад хэд хэдэн асуудал, шийдлийн талаар санал хэлэв.
Улаанбаатар хот зөвхөн аж ахуйн ажил хийдэг газар биш. Нийслэлчүүдийн амь амьдрал ямар түвшинд байгааг анхаарах ёстой. Иргэдийн халаас хоосорч, махаа авч чадахгүйд хүрээд байхад мега төслүүд хэрэгжүүлнэ гээд хулгай хийгээд байж болохгүй.
Хотын орлого нэмэгдэхийн хэрээр зардлаа нэмэгдүүлээд байгаа нь алдаа. Нийслэлийн харьяаны 99 аж ахуй нэгж байна. Ихэнх нь ашиггүй, үр бүтээлгүй ажиллаж байна.
Нийслэлийн хөгжил, иргэдийн амьдралд нэмэр болдоггүй энэ аж ахуй нэгжүүдийн заримыг татан буулгаж, зарлагыг танах ёстой. Мөн мега хулгай, тендерийн будилааныг илрүүлэн нийслэлд НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ хийдэг жишгийг тогтоох ёстой гэж харж байна.
Улаанбаатар
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
