Үйл явдалУлаанбаатар1 мин унших
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжлээ.

НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар /2026.05.26/ НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Бяруузанын Пүрэвдагвыг нэр дэвшүүлснийг хэлэлцлээ.

НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувийн саналаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжиж, НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.

Улаанбаатар
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
