Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Хямд өртөгтэй янжуур, хуулийн зохицуулалтгүй электрон тамхины асуудлыг хэзээ шийдэх вэ!

УИХ-ын чуулганы /2026,05,29/-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын асуулгын цаг үргэлжилж байна. Энэ удаад “Данхар төр-Дарамтат татвар” сэдвээр гишүүд Ерөнхий сайдтай мэтгэлцсэн.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Өнөөдөр ээжүүд маань гадаа талбай дээр одноо энгэртээ зүүгээд хүүхдүүдийнхээ төлөө саналаа хэлж байна. Бид нар энд хүүхдүүдийг хамгаалах ямар бодлого гаргаж байна. Тамхины асуудал юу болж байна аа гэж асууж байна. Ерөнхий сайд  электрон тамхины асуудлыг та бид нар хүүхдүүддээ хугацаатай тэсрэх бөмбөг үүрүүлчхээд явуулаад байна гэдэгтэй санал нийлэх үү? Тамхины хяналтын тухай хуулийг санаачилж оруулсан, УИХ дээр ажлын хэсэг нь хуралдаж чадахгүй гацсан. Үүгээр ч барахгүй Евро Азийн түр хэлэлцээр буюу худалдааны хэлэлцээрийг Монгол Улс таван  улсын ЗГ-тай байгуулж, 7 сарын 22-нд энэ хэлэлцээр хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хэлэлцээр дээр янжуур тамхины гаалийн албан татварыг тэглэж орж ирсэн.

О.Номинчимэг: Хямд өртөгтэй янжуур, хуулийн зохицуулалтгүй электрон тамхины асуудлыг хэзээ шийдэх вэ!

Үүнийг засах үүргийг энэ оны 4 сарын 15 гэхэд Засгийн газраас оруулж ирж, дотоодын хууль тогтоомжоороо Онцгой албан татвараараа нөхөж орж ир гэдэг үүргийг өгсөн боловч өнөөдрийг хүртэл орж ирээгүй байна. Хямд өртөгтэй янжуур, хуулийн зохицуулалтгүй электрон тамхи энэ улсад үнэхээр хүүхдүүддээ үүрүүлсэн хугацаатай тэсрэх бөмбөг гэж та үзэж байна уу.  Та энэ асуудал дээр намын дарга, Ерөнхий сайдын хувьд манлайлал үзүүлж хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө УИХ-аас гаргасан энэ үүрэг чиглэлийг биелүүлэх ажил дээр хэрхэн яаж ажиллах вэ!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Ерөнхий сайдын мэдээлэлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2022
  5. 2021

Дата архиваас

  1. 2023
  2. 2021
  3. 2020
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008