Байр суурь1 мин унших

А.Ариунзаяа: С.Амарсайхан сайд шүүх шинжилгээний ажилд анхаарч, шүүх шинжилгээний салбарыг хөгжүүлсэн сайд байгаасай!

УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Ямар удаадаг юм бэ нөхдөө! Бид олон улсын өмнө нь хүлээсэн үүргээ байнга мартдаг, удаадаг, ач холбогдлыг нь бууруулдаг нөхцөл байдалтай болчхоод байна. Гадагшаагаа харьцаж байгаа асуудлуудаа, хэлсэн үгэндээ шуурхай, хурдан хүрдэг баймаар байна! Энэ хэлэлцээрт ямар нэгэн мөнгөн дүн заасан харилцаа байхгүй юм байна. Бид нар ч гэсэн ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг авах гээд байгаа асуудал болбол огт байхгүй юм байна. Хоорондоо мэдээлэл солилцох, хамтран ажиллах асуудал байгаа юм байна. Дээрээс нь өөрсдийнхөө албан хаагчдынхаа ажлын туршлага, сургалтуудыг харилцан мэдээллээ солилцож болно гэсэн заалт байгаа юм байна. Хууль зүйн сайд хууль зүйн салбарт энэ жилийн Хүний эрхийн комиссын 25 дугаар илтгэл дээр шүүх шинжилгээний байгууллагын тулгамдсан асуудлын талаар тусгайлсан бүлэг байгаа. Уншаарай. Шүүх шинжилгээний салбартаа анхаарч өгөөрэй. С.Амарсайхан сайд шүүх шинжилгээний ажилд анхаарч, шүүх шинжилгээний салбарыг хөгжүүлсэн сайд байгаасай гэж хүсэж байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан