Байр суурь1 мин унших

Ц.Туваан: Иргэд санхүүгийн мэдээлэлгүй байдлаасаа болж хохирч байна!

УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах байр суурийг илэрхийллээ.

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах гэдэг нь  иргэнийг хамгаалах гэдэг ойлголт  учраас маш чухал хууль. Иргэд маш олон санхүүгийн байгууллагуудтай харьцаж байгаа. Санхүүгийн мэдээлэлгүй байдлаасаа болж хохирол амсах зүйлүүд байдаг. Иймээс иргэдээ мэдээллээр хангах хэрэгцээ шаардлага байна.   Дархан-Уул аймаг Шарын гол суманд ажиллаж байхад тэнд эрүүл мэндийн салбарын дал гаруй иргэд байрны залиланд өртсөн байна. Энэ хүмүүс хаана хандаж,  асуудлаа хэрхэн шийдүүлэх вэ гэж асууж байна. Энэ асуудлаар П.Сайнзориг нарын 30 гаруй гишүүд, миний бие орсон хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа