Байр суурь2 мин унших

Б.Уянга: Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, хүнд суртлыг багасгахад яг ямар өөрчлөлт орж байна!

УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн  Б.Уянга дараах байр суурийг илэрхийллээ.

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнөөдөр их чухал анхдагч хуулийг бүгдээрээ ярилцаж байна. Дагаад их олон хуульд нэмэлт өөрчлөлт орохоор орж ирсэн байна. Ажлын хэсгээс хуулийн зорилт дээр ямар өөрчлөлт орсныг тодорхой жишээн дээр тодорхой хариулт өгнө үү. Хуулийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээний 4-д зах зээлийн өрсөлдөөн хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ  гэж байна. Тав, бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртал, албан тушаалтны үйл ажиллагаанаас хамааралтай байдлыг багасгана  гэж байгаа.

Энэ 2 зорилтын хүрээнд нэг хуулийг нь дагаад бараг 90 гаруй хууль орж ирсэн байгаа учраас яг тодорхой нэг хууль дээр нь жишээ аваад хувийн хэвшлийн санаачилгыг  энэ хууль дээр бол ингэж дэмжиж байгаа. Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх хүрээнд энэ хууль дээр хүнд суртлыг ингэж багасгаж байгаа гэдэг дээр жишээ аваад хариулаад өгөөрэй. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуультай холбоотой асууя. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтаар олгодог журмын нэлээдгүй олон заалтыг хуульд тусгаж оруулж ирж байх шиг байна. Энэ бол зөв. Журам өөрчлөгдөөд байхгүй тодорхой болгож байна.

Гэхдээ  20.5.8-д сонгон шалгаруулалтад ороод  ялсан оролцогч нь ямар нэгэн байдлаар бүтэлгүйвэл, 2-т жагсаж байгаа оролцогчид нь тусгай зөвшөөрлийг олгохдоо нийлбэр оноо нь  нэгд орсон оролцогчоос 8%-аас хэтрэхгүй байна гэсэн ийм өгүүлбэр бичигдсэн байгаа. Яагаад заавал 8  хувь гэсэн бэ. Хэрвээ үүнээс хэтэрчихвэл яг яах юм бэ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

БизнесХолбоотой мэдээ

  1. 2025
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2024
  2. 2022
  3. 2021
  4. 2017
  5. 2016