Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: Монголчууд ажлын байртай болох, ядуурал ажилгүйдлээ шийдэхэд эдийн засгийн цогц реформ чухал

УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл  үг хэллээ.

Байнгын хорооны хуралдаан дээр Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийг маш сайн дэмжиж үг хэлсэн. Үүнийг лахин илэрхийлж  үг хэлж  байна. Бид нар олон жил 2010 оноос хойш Монголын эдийн засгийн форум  зохион байгуулж ирсэн. Олон зүйлүүдийг амлаж ирсэн байдаг. Начир дээрээ буюу бодит байдал дээр биеллээ олоогүй. Тийм ч учраас олон жил Гадаадын хөрөнгө оруулагчид, Монгол Улсад төлөөлөн суугаа Элчин сайдууд, Монголд хамгийн наад зах нь 3 том асуудал байна гэж хэлдэг.

  • 1 дүгээрт нь, нээлттэй ил тод байдал дутмаг байна.
  • 2 дугаарт нь  аливаа  гэрээ хэлцэл хууль эрх зүйн орчны биелэлт гүйцэтгэл муу байна.
  • 3 дугаарт, бид бүгдийн мэддэг авлига хээл хахуулийн асуудал. 

Энэ хамгийн наад захын 3 том асуудал цаашлаад олон мэдээж зохицуулалтын асуудлууд яригдана. Орж ирсэн Бизнесийн эрх чөлөөний хууль өмнө нь яригдаж байсан. Эдийн засгийн эрх чөлөөний хуультай холбогдуулаад олон улсаас гаргадаг эрэмбүүдийг маш их ашиглаж байна. Яагаад бид нар үүнийг яриад байгаа юм бэ? Өнөөдөр энэ бол зөвхөн Монгол Улсын асуудал биш юм .

Дэлхий даяар оршин байгаа олон улсуудыг зэрэгцүүлсэн эрэмбэлсэн ийм ранкууд тайлангууд байна. Энд Монгол Улс дандаа хойгуур байранд ороод байгаа юм . Тийм учраас энэ байраа ахиулах цаад утгаараа монголчууд маань ажлын байртай болох, ядуурал ажилгүйдлээ шийдэх улмаар олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болоход энэ цогц реформ чухал.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

БизнесХолбоотой мэдээ

  1. 2025
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2024
  2. 2022
  3. 2021
  4. 2017
  5. 2016