Үйл явдал1 мин унших
ДЦС-3 ТӨХК Нийслэлийн эрчим хүчний хэрэглээний 35 хувийг хангадаг
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, ослын нөхөн сэргээлт болон өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Тэрбээр санхүүжилт шийдэгдсэн ч зарим ажлын гүйцэтгэл төлөвлөсөн түвшинд хүрэхгүй байгааг онцолж, өвлийн оргил ачааллаас өмнө бүтээн байгуулалт, их засварын ажлуудыг эрчимжүүлэн ашиглалтад оруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Эх сурвалж:
Eagle ТВ

