#Коммент2 мин унших

О.Саранчулуун: ХБИ-нд ажил олгогчийн НДШ-ийн хөнгөлөлтийн хугацааг 60 сар болгон нэмэгдүүлэх санал орууллаа

О.Саранчулуун: ХБИ-нд ажил олгогчийн НДШ-ийн хөнгөлөлтийн хугацааг 60 сар болгон нэмэгдүүлэх санал орууллаа
УИХ-ын гишүүн О.Саранчулуун

Эдгээр өдрүүдэд Нийгмий даатгалын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын түвшинд хэлэлцэж буй.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун зарчмын зөрүүтэй 3 санал оруулснаас 2 нь байнгын хороогоор дэмжигдээд байна.

Нэг. Сүүлийн 5 жилд НДШ төлөгчөөр бүртгүүлж, ажилтнуудаа нийгмийн даатгалд бүрэн хамруулж байгаа 5> ихгүй ажилтантай ажил олгогчийн гурав хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т зааснаас бусад шимтгэлийг 36 сар хүртэлх хугацаанд чөлөөлж болно гэсний дараа “хөгжлийн бэрхшээлтэй ажилтны бол 72 сар хүртэл гэж нэмэх”, гэж оруулсныг ажлын хэсэг зөвшилцөн 60 сар дээр тогтлоо.

ХБ иргэнийг тогтвортой хөдөлмөр эрхлүүлэх, ажил олгогчийн ажлын байрны тохируулга, нэмэлт зардлыг бууруулах зорилгоор шимтгэлийн хөнгөлөлтийн хугацааг 36 сараас 60 сар болгон нэмэгдүүлнэ.

Хоёр. Даатгуулагч энэ хуулийн 29.1-д заасан “тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар, эсхүл биечлэн гаргана” гэсний дараа “хөгжлийн бэрхшээлтэй хүн бол асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр” гаргана.

О.Саранчулуун: ХБИ-нд ажил олгогчийн НДШ-ийн хөнгөлөлтийн хугацааг 60 сар болгон нэмэгдүүлэх санал орууллаа

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: "Тээр жил нэгэн төрийн түшээ “16 насанд хүрээгүй байхдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн төрийн сангийн буцалтгүй дэмжлэгээр их дээд сургуульд суралцуулна” гэдгийг хуульчилсны буянаар миний бие МУИС-д суралцаж “Нийгмийн ажилтан” гэдэг сайхан мэргэжилтэй болсон юм шүү дээ.  Хэрэв энэ заалт байгаагүй бол ар гэрийн нөхцөл бололцоогүй би үнэхээр сурч чадахгүй байх байсан.

Хуулийн төсөлд оруулж буй нэг үг өгүүлбэр, цэг таслал хичнээн хүний амьдралд чухал нөлөөтэй байгааг таашгүй  дээ. 

Гишүүний оруулж буй дээрх 2 саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж, эцэслэгдэнэ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн