1 мин унших

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийг хэлэлцлээ

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийг хэлэлцлээ

Нэгдсэн хуралдааны /2026.07.03/-ны өдрийн хуралдаанаар Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Улсын Их Хурлын өмнө Пүрэв (2026.06.25) гарагийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан /дэлгэрэнгүйг эндээс/ юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар урьдчилан өгсөн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, О.Саранчулуун, Н.Алтаншагай, Ч.Ундрам, Ж.Галбадрах, А.Ундраа нар асуулт асууж, Э.Бат-Амгалан сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав.

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг товлосон цагт явуулахаар

Сэтгүүлч Ц.Соёлмаа