Үйл явдал1 мин унших
Хөгжлийн гэрэл хүрээгээ тэлсээр

Баруун бүс эрчим хүч импортлогч бус экспортлогч бүс болох цаг холгүй гэдэгт би итгэдэг.
Бид бол гадны зарим оронтой харьцуулахад хүсээд ч олдохгүй эрчим хүчний баялаг нөөцтэй улс.
Тийм болохоор гаднаа дүүрэн түлштэй хэрнээ бороо цастайд галаа түлэхгүй хүүхэд шуухдаа зутрааж суугаа арчаа муутай айл шиг байж таарахгүй.
Тэгвэл ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ цахилгаан дамжуулах агаарын шугмын ажил эрчимтэй өрнөж байна. Ингэснээр эрчим хүчний дутагдалд орсон Завханы Их-Уул, Хөвсгөлийн Жаргалант, Галт сумд төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний сүлжээ Тосонцэнгэл ДЦС-аас найдвартай эрчим хүчээр хангагдах боломж бүрдэж байна. Тосонцэнгэлийн ДЦС-ын өргөтгөл, Эрдэнэбүрэнгийн УЦС, Говь-Алтайн Төгрөгийн цахилгаан станцууд баруун бүсийн хөгжлийн цохилох зүрх нь болно.
Үүний хажуугаар гэрэл түгээх хөгжлийн судас болсон цахилгаан дамжуулах ийм шинэ шугмуудаа барьж байгуулснаар баруун бүс өөрийгөө хангаад зогсохгүй эрчим хүчний дутагдалд ороод буй төвийн бүсийг илүүдэл цахилгаанаараа хангах цаг айсуй.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛООС-ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ ЭХЭЛН
Сэтгүүлч Ц.Соёлмаа

