#Тойрог1 мин унших
Өгөө 96 насыг зооглож буй Ц.Галдандэмбэрэл гуайд хүндэтгэл үзүүллээ

Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойн баяраар сумынхаа хамгийн өндөр настан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Бадрал нэгдлийн анхны дарга, өдгөө 96 насыг зооглож буй Ц.Галдандэмбэрэл гуайд хүндэтгэл үзүүллээ.
Ц.Галдандэмбэрэл гуай 11 хүүхэд өсгөн хүмүүжүүлж, олон арван жилийн турш нутаг орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөрч, үлгэр жишээ эрхэм буурал юм.
Ахмад үеийнхний хөдөлмөр зүтгэл, амьдралын туршлага, эх орон, нутаг усныхаа төлөө зориулсан үнэт үйлсийг үеийн үед хүндэтгэн дээдэлж, үргэлжлүүлэн авч явах нь бидний эрхэм үүрэг билээ.
Ц.Галдандэмбэрэл танд эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, ач зээ нарынхаа дунд аз жаргалтай сайхан амьдрахын ерөөл өргөе.


Сэтгүүлч Ц.Соёлмаа

