Үйл явдал1 мин унших
Завхан нутгийн хүчит бөхчүүд маань одтой сайхан наадлаа

Завхан аймаг
Үндэсний их баяр наадмаар Завхан нутгийн хүчит бөхчүүд маань одтой сайхан барилдаж, шинэ гарьд, заан, начин цолтон өлгийдөж, бахдам сайхан наадлаа.
Завхан нутгийн зон олон, УБ хот дахь нутгийн зөвлөл, “Завхан даян” дэвжээний зүгээс улсын гарьд М.Лхагвагэрэл, улсын заан Б.Сундуйжав, улсын начин А.Нармандах нарт хүндэтгэл үзүүлэн цолны мялаалга өргөлөө.Төрийнхөө их баяр наадамд уран мэх, бяр тэнхээгээ гайхуулан барилдаж, төрөлх нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн хүчит бөхчүүддээ халуун баяр хүргэе. Завхан нутгийн минь бөхийн босоо цагаан хийморь үеийн үед өөдөө байж, хүчтэнүүдийн залгамж халаа өнөр өтгөн байх болтугай.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

