Үйл явдал1 мин унших
Талбайн хажуугийн зам хоёр урсгалтай боллоо

Нийслэлийн зам засвар, шинэтгэлийн дүнд Сүхбаатарын талбайн баруун, зүүн талаар өнгөрдөг автозамыг өнөөдрөөс хоёр урсгалтай болголоо. Ингэснээр төв талбайн баруун талаар зөвхөн урагш, зүүн талаар хойш чиглэдэг байсан автозамын хөдөлгөөн аль ч талаараа хойш, урагш хоёр хөдөлгөөнтэй болж байна. Үүний тулд ГХЯ-ны баруун талын уулзварыг өргөтгөж, Олимп, Их сургуулийн гудамжийг Сүхбаатарын талбайн хажуугийн урсгалтай холбожээ. Өнгөрсөн хавраас эхэлсэн уг засвар, өргөтгөлд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Сэтгүүлч ts8060
