Үйл явдал1 мин унших

Наадмаар үйлчлэх галт тэрэгний хуваарь гарлаа

Наадмаар үйлчлэх галт тэрэгний хуваарь гарлаа

Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар төмөр замаас зорчигчдод зориулан нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ. Долдугаар сарын 10-13-ны өдөр Эрдэнэт-Дархан-Улаанбаатар чиглэл Давааны зөрлөгт хоёр минут зогсох юм байна. Түүнчлэн 11-13-нд Дархан-Сүхбаатар-Дархан чиглэлийн 701,702 дугаар галт тэрэг бүх өртөөнд зогсох аж. Баярын өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар- Бор-Өндөр чиглэлд нэмэгдлээр вагон аялах юм байна.

Бусад галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй. Наадамчдыг хурдан морины уралдаан үзэхэд нь зориулан Улаанбаатар-Даваа, Даваа-Улаанбаатарын чиглэлд нэмэгдэл 303/304/,305/302 дугаар галт тэргийг аялуулж Толгойт, Эмээлт өртөөнд зогсох юм. Харин энэ сарын 10, 14-нд Улаанбаатар-Эрээний 22 дугаар галт тэрэг, 9, 13, 16-нд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 44 дүгээр галт тэрэг үйлчилгээнд явахгүй юм байна.

Сэтгүүлч ts8060