Үйл явдал1 мин унших
Болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ.
Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нэг сарын хугацаанд 12 аймагт баавгай хүн амын суурьшлын бүс руу орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдсэн.
Хүний амь настай холбоотой асуудал учир баавгай унтуулдаг буу, айлгах шүршдэг цацлагыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр авч, аймаг, орон нутгийн Байгаль орчны газруудад олгохоор шийдвэрлэлээ.
1980 оноос хойш Монгол Улс хүрэн баавгайн тооллогыг явуулаагүй. Ирэх жилээс тооллого явуулна.
Мөн хадлан тэжээл бэлтгэж байгаа, самар жимсэнд явах, уул хаданд явдаг хүмүүс анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулъя. Болж өгвөл ууланд алхахгүй байх, дор бүрнээ өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас сэрэмжлүүлж байна гэлээ.