Аюулгүй байдал, Тусгаар тогтнол1 мин унших
Буудлагын дасгал боловсрууллаа

Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нарыг хамруулсан “Цэргийн бэлтгэл” сургалт буудлагын анхны дасгал боловсруулах хичээлээр үргэлжиллээ.
Буудлагыг Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай салбарын буудлагын талбайг түшиглэн явуулсан юм.

Сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүн автоматын анхны дасгалыг боловсруулснаар уг буудлагын зэвсэглэлтэй танилцаж улмаар ашиглах арга барил, ур чадвараа нэмэгдүүлж, цэргийн хэргийн мэдлэгээ бататгаж байгаа юм.

Аюулгүй байдал, Тусгаар тогтнол
Эх сурвалж:
Батлан хамгаалах яам