1 мин унших
Төсвийн тодотгол саатвал цалин, тэтгэврийн нэмэгдэл хойшилно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлахаас өөр аргагүй нөхцөл үүсэж болзошгүйг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Түүний хэлснээр, гишүүд хуралдаандаа оролцохгүй бойкот нь үргэлжилбэл хариуцлага тооцох асуудал хөндөгдөнө.
Ингэснээр ирцийн маргаан улс төрийн зөрчлөөс хальж, гишүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэх, цаашлаад бүрэн эрхийг нь эгүүлэн татах үндэслэл үүсэх эсэх асуудал руу шилжиж байна.
Эх сурвалж:
NTV