Үйл явдал1 мин унших

ГАЛ ТҮЛЭХГҮЙ, УТАА ГАРГАХГҮЙ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ

ГАЛ ТҮЛЭХГҮЙ, УТАА ГАРГАХГҮЙ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ
Өнгөрсөн долоо хоногт нарны эрчим хүч ашиглан халаалтаа шийдэж, гал түлэхгүй, утаа гаргахгүй амьдарч байгаа айлтай танилцсан.
Харин энэ удаад пассив хаусын төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжтэй танилцлаа.
Пассив хаусын гол давуу тал нь дулаанаа маш сайн хадгалж, эрчим хүч бага хэрэглэдэгт оршиж байна.
Өөрөөр хэлбэл өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн байх нь.
Байшинг анхнаас нь зөв төлөвлөж, дэд бүтцээ давхар шийдчихвэл цаашид цахилгаан дулааны нэмэлт зардал гаргахгүй амьдрах бүрэн боломжтой.
Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, утаа уугиулж үнс нурмаар орчноо бохирдуулахгүй “Хашаандаа сайхан амьдрах” шийдлүүд маш олон байна.
Тиймээс УИХ-ын гишүүд, иргэд, хувийн хэвшилтэйгээ хамтран агаар, хөрсний бохирдлоос салж, айл өрхүүдийг утаагүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлөөр хангах хууль эрх зүйн болон ногоон санхүүжилтийн бодлого боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Эрчим хүчХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009