Сонгинохайрхан дүүрэг1 мин унших
НАРТАЙ, ОРЛОГОТОЙ АЙЛ БОЛОХ БОЛОМЖ

Өнөөдөр УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн хамтаар СХД-ийн 24 дүгээр хорооны иргэн Ж.Баяртогтохынд зочиллоо.
Энэ айл нарны хавтангаар цахилгаанаа шийдэж, өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэж, хашаандаа сайхан амьдарч байна.
Тог цахилгаанд мөнгө төлөхгүй, тог тасрахвий гэж санаа зовохгүй, харин ч хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэн орлого олж байна.
Утаагүй, цэвэр, эрүүл орчинд хашаандаа сайхан амьдрах хамгийн зөв шийдэл ердөө л энэ юм. Айл өрх бүр ингэж эрчим хүч хэрэглэгч биш "үйлдвэрлэгч" болж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Гарц байна. Одоо энэ бодит боломжийг олон айлд хүргэхийн тулд сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдэж буй өрхүүдийг төрийн бодлогоор дэмжихэд онцгой анхаарах болно.
Алтан нарны цацрагаар тог цахилгаанаа шийдэж, УТААГҮЙ ГЭРТЭЙ-ОРЛОГОТОЙ ХАШААТАЙ айл болох боломж өрх бүрд бий.
Сонгинохайрхан дүүрэг
