1 мин унших
10/01 өдрөөс цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэг эхэлж байна

36 сартай, 6, 11, 15 настай хүүхдүүдийг хамруулж байна. Үзлэгээр өсөлт хөгжил, хараа, зүрх, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл зэрэг олон үзүүлэлтийг үнэлэхээр төлөвлөсөн.
Гэхдээ гол асуудал нь ямар нэг эрсдэл илэрсний дараа хүүхдийг хаашаа, ямар үйлчилгээ рүү холбох вэ гэдэгт байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээл, хөгжлийн хоцрогдлын шинж илэрсэн хүүхдийг сэргээн засах, нарийн мэргэжлийн тусламжид цаг алдалгүй шилжүүлэх дараагийн шатны зохицуулалт тодорхой байх шаардлагатай.
Мөн нурууны муруйлт, хавтгай тавхай зэрэг зарим эрсдэлийг зөвхөн хожуу насанд бус, аль болох эрт илрүүлэх нь чухал. Энэ асуудлыг хөндсөний дараа Эрүүл мэндийн яамнаас эмч нарт зориулсан гарын авлагад тулгуур эрхтэн, тэр дундаа тавхайн үнэлгээг нэмэлтээр тусгахаар ажиллаж байгаагаа мэдээллээ.
Их хэмжээний төсөв зарцуулж эрт илрүүлэг хийж байгаа бол үр дүн нь илэрсэн хүүхэд бүр оношилгоо, сэргээн засалт, шаардлагатай тусламж үйлчилгээнд бодитоор хүрч байж эрт илрүүлэг утга учиртай болно.
