Мод тарих1 мин унших
"Тэрбум мод" тарьц, суулгацын экспо эхэллээ

Намрын мод тарих улирлын хүрээнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Тэрбум мод” тарьц, суулгацын экспо /2026.10.06/ зохион байгуулагдаж байна.
Экспог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн зорин ирж, оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, тарьц, суулгацын төрөл, бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Үзэсгэлэн худалдаанд хөрс, бордоо, тоног төхөөрөмж болон нийт 44 төрлийн тарьц, суулгац худалдаалагдаж байна. Үүнд шилмүүст мод 5 төрөл, навчит мод 17 төрөл, жимс, жимсгэнийн мод, сөөг 12 төрөл, гоёлын цэцэглэдэг мод, бут сөөг 17 төрөл тус тус багтаж байна.
Намрын мод тарих улирал үргэлжилж байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн өөрийн хэрэгцээнд тохирсон тарьц, суулгацаа нэг дороос сонгон худалдан авч, мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Мод тарьж, ургуулж, ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе.
Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба