Зүүн бүс1 мин унших
Хэнтий, Дорнод аймгуудад ажиллалаа

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, М.Ганхүлэг нар амралтын өдрүүдэд Хэнтий, Дорнод аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд УИХ-аар хэлэлцэж буй асуудлууд, тэтгэвэр, тэтгэмж, төсвийн тодотголын талаар иргэдэд мэдээлэл өгч, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон ирэх онд хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож байна.
Өнөөдөр /2026.10.11/ Дорнод аймгийн Чойбалсан хотын Хэрлэн сумын 7, 10, 11 дүгээр багийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар иргэд өөрсдийн санал, хүсэлтээ уламжилж, УИХ-ын гишүүдийн иргэдтэйгээ тогтмол уулзаж, эргэх холбоотой ажиллаж байгаад талархал илэрхийлжээ.

Зүүн бүс
