Хамтын ажиллагаа1 мин унших
Монгол, Япон улсын салбар салбарын эрдэмтэн, судлаачидтай туршлага солилцов

Японы Токио хотын J.F.Oberlin их сургууль дээр «Япон ба Монголын өнгөрсөн-одоо-ирээдүйн Тогтвортой нийгмийн төлөө» сэдэвт 8 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Уг хуралд УИХ-ын гишүүн Ж.Галбадрах «Монгол Улсын боловсролын шинэчлэлийн сорилтууд: Японд суралцсан туршлага дээрээ үндэслэх нь» сэдэвт нээлтийн үндсэн илтгэлийг тавив.
Хоёр орны боловсрол, соёл, нийгэм болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэхүү симпозиумд Монгол, Япон улсын салбар салбарын эрдэмтэн, судлаачид, төлөөлөгчид оролцож илтгэл тавьж, санал бодлоо солилцов.
Бас нэг илтгэгчээр Сүмогийн 70 дахь Их аварга, "Шинэ Монгол Харумафүжи" сургуулийн хамтран үүсгэн байгуулагч Д.Бямбадорж (Харумафүжи) «Сүмогийн замнал ба боловсрол» сэдэвт илтгэл тавилаа.
Энэхүү эрдэм шинжилгээний салбар хуралдаануудаар хоёр орны дээд боловсрол дахь дижитал шилжилт, ЮНЕСКО-гийн нүүдлийн соёл иргэншлийн судалгаа, Морин хууртай холбоотой Монгол болон Өвөр Монголын домог зүйн харьцуулсан судалгаануудыг хэлэлцүүллээ.
