Инновацийг хөгжүүлэх1 мин унших
ОУ-ын Загвар шүүхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг бүрэлдэхүүнтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар БНХАУ-ын Вужэн хотод болох олон улсын загвар шүүх(Moot Court)-ийн агаарын эрх зүйн асуудлаарх тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж буй багийн бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Тус баг хамт олон нь энэ чиглэлээр анх удаа оролцох бөгөөд 12 орны 22 багтай өрсөлдөх гэнэ.
Энэ үеэр Монголын Нисэхийн хуульчдын холбооны зохион байгуулалтаар тус тэмцээнд оролцох МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудтай уулзаж, нисэхийн олон улсын эрх зүйн асуудал, мэтгэлцээний тактик, стратегийн талаар санал солилцон туршлагаасаа хуваалцаж, амжилт хүслээ.
Инновацийг хөгжүүлэх
