Эмэгтэйчүүдийн оролцооОлон улсын харилцаа1 мин унших
А.Ариунзаяа: Шийдвэр гаргах удирдлагын түвшинд эмэгтэйчүүдэд орон зай гарахгүй байна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт (2026.10.13) өндөрлөлөө.
Дэлхийн дөрвөн тивийн 32 улс, 20 гаруй парламентын болон олон улсын байгууллагын 150 шахам албан ёсны төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа чуулганы эхний өдөр хэлэлцүүлгийн илтгэгч, сүүлийн өдөр хэлэлцүүлэгт үг хэлж оролцов.

Тэрбээр "Эмэгтэй улс төрчдийн тулгамдсан асуудал нийтлэг байна, байна. Ялангуяа "дабл стандарт", "цахим дайралт", "эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг эсэх", "атаархал явагддаг", "эмэгтэй улс төрчдийн манлайллын зам ганцаардмал байдаг", "эрчүүдтэй адил лоббидож чаддаггүй, " яг шийдвэр гаргах удирдлагын түвшинд эмэгтэйчүүдэд орон зай гарахгүй байна" гэв.
