Олон улсын харилцаа1 мин унших
Дэлхийн 23 орны парламентын 88 эмэгтэй гишүүн манай улсад чуулж байна

“Шийдвэр гаргах явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр /2026.10.12/ эхэллээ.
Энэ удаагийн чуулганаар эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөөлөл, үр дүнтэй шийдвэр гаргалт болгон төлөвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний манлайлал, санаачилгыг бодит шийдвэр, бодит үр дүн болгоход анхаарч ажиллаж байна.
Төлөөлөл бол боломж, харин нөлөөлөл бол ард иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах хариуцлага юм.
Ардчилал, сайн засаглал, хүний эрх, хүртээмжтэй хөгжлийг бэхжүүлэхэд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал чухал хувь нэмэр оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол оронд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчдөдөө тавтай морилохыг хүсье!

