Гадаадад амьдарч буй иргэд2 мин унших
БНСУ-ын Боловсролын сайд Солонгос дахь Монгол сургуультай танилцав

Өнгөрсөн наадмаар манай оронд зочилсон БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин тэй АШУҮИС, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль, нийслэлийн 21, 23 дугаар сургуульд хамт очиж, яам дээрээ урьж боловсролын шинэчлэлийн талаар санал солилцож 2 өдөр хамт ажилласан юм.
Тэгвэл Монгол Улсын Боловсролын сайдын хүсэлтээр Солонгос дахь Монгол сургуульд айлчилсан талаар сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа хуваалцсаныг хүргэж байна.
Тэрбээр "Сайд маань энгийн, ярилцахад нээлттэй, сэтгэл хөдлөл ихтэй хүн. Надад БНСУ-д үйл ажиллагаа явуулж байгаа Монгол сургуулиар заавал очиж танилцана гэж амалсан. Өчигдөр амлалт хэрэгжсэн талаар цахим шуудан иржээ. Бас өөрийн албан ёсны цахим хуудастаа энэ талаар нийтэлсэн байна.
〈Солонгост сурч, өсөж буй бүх сурагчдын мөрөөдлийг дэмжинэ〉
Өнөөдөр Сөүл хотын Кванжин дүүрэгт байрлах Солонгос дахь Монгол сургуульд зочиллоо.
Өнгөрсөн долдугаар сард Монгол Улсад айлчлах үеэр Монгол Улсын Боловсролын сайд надад Солонгост амьдарч буй монгол сурагчдын боловсролд онцгой анхаарал хандуулахыг хүссэн юм.
Солонгост буцаж ирээд Монгол сургуульд зочилно гэж амласан билээ. Өнөөдөр тэрхүү амлалтаа биелүүлсэн нь миний хувьд онцгой утга учиртай байлаа.
Солонгос дахь Монгол сургууль бол сурагчид монгол хэл, соёлоо сурч, монгол хүнийхээ хувьд үндэсний онцлог, өв соёлоо хадгалан үлдэхийн зэрэгцээ Солонгосын нийгмийн нэгэн хэсэг болон хамтдаа өсөж хөгждөг боловсролын орчин юм.
Тус сургуульд Солонгос, Монгол хоёр орныг ойлгож, танин мэдэж, туршлага хуримтлуулж буй сурагчид ирээдүйд хоёр улсыг холбох үнэт гүүр болно гэдэгт итгэлтэй байна.
Сургуулийн удирдлага, багш ажилтнуудтай санал бодлоо солилцож, сурагчдад өөртөө итгэлтэйгээр дэлхий ертөнц рүү тэмүүлэн урагшлахыг хүсэж, урам зориг өгөх үгс хэллээ.
Солонгост сурч, өсөж буй сурагч бүр чанартай боловсрол эзэмшиж, өөрийн ирээдүйг бүтээн байгуулах боломжтой байхын төлөө Боловсролын яам хамтран ажиллах болно.
