Баяр, Наадам1 мин унших
Мэндчилгээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 103 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Үндэсний кино урлагийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү өдрийг энэ жил хоёр дахь удаагаа тэмдэглэж байна.
Кино урлаг бол үндэстний түүх, соёл, үнэт зүйл, сэтгэлгээний онцлогийг дэлгэцийн хэлээр илэрхийлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ эх орныхоо дүр төрх, соёлын өв, монгол хүний ертөнцийг дэлхий дахинд сурталчлан таниулах соёлын нөлөө бүхий хүчирхэг салбар билээ.
Монголын кино урлагийн түүхэн хөгжлийг бүтээлцэж, үнэт өвийг бидэнд үлдээсэн үе үеийн ахмад уран бүтээлчдээс эхлээд орчин үеийн техник, технологи, шинэлэг сэтгэлгээ, бүтээлч эрэл хайгуулаар дэлхийн дэлгэцэнд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж буй нийт уран бүтээлчид, кино урлагийн салбарын ажилтан, мэргэжилтнүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Үндэсний кино урлагийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхний уран бүтээлийн эрэл хайгуул улам өргөжин тэлж, дэлгэцийн бүтээл бүхэн үзэгчдийн сэтгэлд хоногшин, Монголын кино урлагийн нэр хүнд, үнэ цэн олон улсын тавцанд улам бүр өсөн бэхжих болтугай.
Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам