Газар өмчлөл1 мин унших
Улаанбаатар хотын газар олголтыг шалгах хүсэлтийг дахин хүргүүллээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Нийслэлийн газар олголтын шийдвэрүүд, хууль зөрчсөн эсэх, нийтийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөнийг шалгуулахаар УИХ-ын 35 гишүүний хамт Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барьсан.
2026 оны хаврын чуулганаар хэлэлцсэн ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байна. Иймд намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтээ дахин хүргүүллээ.
Нийслэлийн газар олголтын шийдвэрүүд ил тод, хяналттай, хуульд нийцсэн байх ёстой. Иргэдийн мэдэх эрх, нийтийн эрх ашгийн төлөө энэ асуудлыг үргэлжлүүлэн тавина.



Газар өмчлөл
