Газар тариалан1 мин унших
Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчид маань “айдгаа авдартаа хийчихлээ”

Малчид, тариаланчдын хувьд өвлийн бэлтгэлээ базаах чухал өдрүүд өрнөж байна.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат дараах сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе!
"Энэ жилийн хувьд тал талаасаа хичээсээр газар тариалангийн салбар онцгой сайхан амжилттай жил байна.
Өнөөдрийн байдлаар ургац хураалт улаанбуудай 90 орчим хувь, хүнсний ногоо, төмс 93 орчим хувьтай явагдаж байна.
Одоогоор ХХААХҮЯ болон улсын Ургацын комисст ямар нэгэн хүсэлт, санал ирээгүй байна. Ерөнхийдөө тариалан эрхлэгчид маань “айдгаа авдартаа хийчихлээ”.
Баяр хүргэе.
Яамны хувьд газар тариалангийн экспортыг хэрхэн сайжруулах талаар ажлын хэсэг гарган идэвхийлэн ажиллаж байгаа бөгөөд үр дүн гарна гэдэгт итгэл төгс байгаа." гэв.
Газар тариалан
