Улсын нэгдсэн төсөв1 мин унших
Өнөөдрийн алдаатай шийдвэрийн төлөөсийг хойч үе төлдөг!

2027 оны Төсвийн тодотгол өнөөдөр батлагдлаа.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл төсвийн бодлогын талаарх дараах байр суурийг илэрхийлээд байв.
Улс орны төсвийн бодлого, зарцуулалт гэдэг зөвхөн тухайн жилийн тоогоор хэмжигдээд өнгөрдөггүй. Өнөөдөр бид алдаатай төсвийн шийдвэр гаргаж, өр зээл, алдагдал үүсгээд байвал маргааш бидний үр хүүхэд, хойч үеийнхний нуруун дээр шууд ачаалал болж очдог.
Төсөв эдийн засгаас 5 дахин хурдан тэлж, 2027 онд төсвийн зарлага +28.3%, орлого +26.5% өсөхөөр байхад бодит ДНБ-ий өсөлт ердөө 5.8% байна.
Энэ бүх төсвийн алдагдал, өр болон бодлогын алдаа эцэстээ инфляци, татварын дарамт болж иргэдийн амьдралд буцаж ирээд байна шүү дээ. Тиймээс төсвийн сахилга батыг чанд сахиж, хойч үедээ өр үлдээхгүй байх нь бидний хамгийн чухал хариуцлага юм.
