Хөгжлийн бэрхшээлтэй иргэд1 мин унших
Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн салбар хороодын гишүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбооны тэргүүн О.Саранчулуун салбар холбоодын тэргүүн, гишүүдийг Төрийн ордонд /2026.10.15/ хүлээж авч уулзлаа.
SDPD Mongolia-ийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гишүүдийн манлайлал, бодлого боловсруулах болон стратеги төлөвлөлтийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Synergy to Impact – Эв санааны нэгдлээс нөлөөлөл рүү” сургалт 2026 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Сургалтыг Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Улс төрийн манлайллын академитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, төрийн бус байгууллагын менежмент, социал демократ үзэл баримтлал, хүний эрх ба оролцоо, эдийн засгийн бодлого, тогтвортой хөгжил зэрэг сэдвийг хамарч байна.
Сургалтын хүрээнд оролцогчид байгууллагын стратегиа тодорхойлох, бодлого боловсруулах үйл явцтай танилцах, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход чиглэсэн кампанит ажлын санаа боловсруулж, харилцан туршлага солилцоно.
Эв санааны нэгдэл, хамтын манлайлал, бодит оролцоонд тулгуурлан байгууллагын үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, тэгш оролцоог хангахад чиглэсэн бодит өөрчлөлтийг бий болгохыг зорьж байна.
