Эмэгтэйчүүдийн оролцооОлон улсын харилцаа1 мин унших
Монгол Улсын парламентын нийт гишүүдийн 4-ний 1 нь эмэгтэйчүүд

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор 2026.10.12-13-ны өдрүүдэд Монгол улсад маань амжилттай болж өндөрлөлөө.
Дэлхийн 32 улс, 20 гаруй парламентын болон олон улсын байгууллагын 150 шахам албан ёсны төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Манай улсын хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентын нийт гишүүдийн ¼ буюу 32 эмэгтэй гишүүд сонгогдсон нь түүхэн амжилт билээ. Ийнхүү эмэгтэй гишүүдийн төлөөлөл нэмэгдсний үр дүн өнөөдөр парламентад хүүхдийн эрх, гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, төсөв батлах, Засгийн газарт хяналт тавих зэрэг чухал асуудлуудаар эмэгтэй гишүүд маань хүчтэй дуугарч, мөн хуулийн төсөл санаачилж батлуулж байгаа бодит үйлдлээрээ харуулж байгаа билээ.

