Баяр, Наадам1 мин унших
“Үндэсний батлан хамгаалахын их сургууль”-ийн түүхт 105 жилийн ой

Монгол Улсын “Үндэсний батлан хамгаалахын их сургууль”-ийн түүхт 105 жилийн ой тохиож байна.
Тэртээх 1921 оны 10 дугаар сарын 15-нд байгуулагдсан цагаасаа эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах, үе үеийн цэрэг, эх оронч үзэл хүмүүжлээр соён гэгээрүүлэх, офицер, төр нийгмийн зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргасан түүхэн гавьяатай, үндэсний бахархалт эрдмийн уурхай билээ.
Тус сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, алба хаагч, төгсөгчид болон сонсогч, суралцагчдадаа түүхт 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Эх оронч үзэл, эрдэм мэдлэг, цэргийн алдар бадартугай!
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр



