УИХ-ын үйл ажиллагаа1 мин унших
ТББХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэд хэдэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.
- Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн нэгтгэсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 60 гаруй саналаар санал хураалт явууллаа.
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын нэгтгэсэн төслүүдийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 20 гаруй саналаар санал хураан, санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
- Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг дэмжсэн бол Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
УИХ-ын үйл ажиллагаа
