УИХ-ын үйл ажиллагаа1 мин унших
Архуст сумын эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Төрийн ордонд хүлээн авлаа

Өчигдөр /2026.10.16/ Архуст сумын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд Монгол Улсын Төрийн ордонтой танилцаж, төрийн үйл ажиллагаа, түүх соёлын үнэт өвтэй танилцлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн шагнал гардууллаа.
Эх орныхоо иргэдийн эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууддаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ын үйл ажиллагаа
