Баяр, Наадам1 мин унших
Мэндчилгээ

1939 онд “Уурхай ба ашигт малтмалын трест” байгуулагдаж, Монгол Улсын үндэсний геологийн салбарын үндэс суурь тавигдсанаас хойш эх орныхоо газрын хэвлийг судлан шинжлэх, байгалийн баялгийг нээн илрүүлэх геологичдын нөр их хөдөлмөр өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилсээр ирсэн билээ.
Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 87 жилийн ой, Монголын Геологийн холбооны 30 жилийн ой, “Монголын геологичдын өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн геологичид, эрдэмтэн судлаачид, геологийн салбарын нийт хамт олонд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Эх орныхоо газар нутгийн тогтоц, эрдэс баялгийн нөөцийг судлан тогтоож, улс орны эдийн засгийн хөгжил, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн геологич та бүхний мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл Монгол Улсын хөгжлийн чухал тулгуур билээ.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн арвин их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн ТУВААН
