Ерөнхий боловсрол1 мин унших
Төв аймгийн сургуулиудад сандал, ширээ хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Ц.Туваан өнөөдөр /2026.10.15/ Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд Төв аймгийн 27 сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор багш, суралцагчдын хэрэгцээнд зориулсан сандал, ширээг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэхүү хөрөнгө оруулалт нь боловсролын байгууллагуудын сургалтын орчныг сайжруулах, багш, суралцагчдын ажиллах, суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Ерөнхий боловсрол
