Дорноговь1 мин унших

Дорноговь аймгийн Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Дорноговь аймгийн Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай /2026.10.13/ танилцлаа.

Дорноговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг нь орон нутагт уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний уламжлалт эмчилгээний арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, эрүүл мэндийн салбарт төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж,  аймгийн 70 гаруй мянган хүн амд төдийгүй зэргэлдээх аймаг, сумдын иргэдэд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлж, орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоонд өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай 03 дугаар зарлигаар Дорноговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт “Toyota” загварын эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон автомашин болон Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны аппаратыг бэлэглэлээ.

Дорноговь

Холбоотой мэдээ

Орон нутгийн хөгжил