Гавъяа, Шагнал1 мин унших
Сайншанд татах хэсгийн хамт олны хөдөлмөр зүтгэлийг алдаршууллаа

Зүтгүүрээр түүчээлсэн 70 жилийн түүхт ойгоо саяхан тэмдэглэн өнгөрүүлж, шинэхэн гавьяатаа өлгийдөн авсан УБТЗ-ын харъяа Сайншанд татах хэсгийн хамт олондоо баяр хүргэе!
Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ төр, түмэндээ үнэлүүлсэн эрхмүүдэд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын төрийн дээд одон, медаль гардуулж, хөдөлмөр бүтээлийг нь алдаршууллаа.
Төмөр замчдын маань үйлс өөдрөг, зам нь дардан, зүтгүүр нь хүчирхэг байж, амжилт бүтээлээр арвин байх болтугай!

Гавъяа, Шагнал
