Хамтын ажиллагаа1 мин унших
Улс орнуудын онцлог, ялгаатай байдал, байр суурийг хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших суурь зарчмыг баримтлах нь чухал

Өнөөдөр /2026.10.14/ УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Венецийн комисс (Европын Зөвлөлийн Үндсэн хуулийн асуудлаарх зөвлөх байгууллага)-ын төлөөлөгчидтэй уулзлаа. Үндсэн хуулийн эрх зүйн онол, практик хэрэглээний төлөвшил, парламентын ардчилал болон бусад судалгаа шинжилгээний чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаарх санал бодлоо солилцлоо.
Хамтын ажиллагаагаа өрнүүлэхдээ улс орнуудын онцлог, ялгаатай байдал, байр суурийг хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших суурь зарчмыг баримтлан урагшлахын чухлыг онцлон ярилцацгаав.

Хамтын ажиллагаа
