Улсын нэгдсэн төсөв1 мин унших
Ж.Баясгалан: Зарим барилгын төсөвт өртөг 5,1 тэрбумаас 26 тэрбум төгрөг болтлоо өсчээ!
Эдгээр өдрүүдэд 2027 оны төсвийн төслүүд, 2026 оны Төсвийн тодотголын төслүүдийг УИХ, Байнгын хороодоор хэлэлцүүлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
2027 оны төсөвт баталгаажуулсан зураг төсөв, ТЭЗҮ гүй 76 төсөл арга хэмжээнд 1,814.4 тэрбум төгрөг тусгасан байна.
Зураг төсөв нь магадлалаар батлагдаагүй учраас барилгад яг хэдэн төгрөг зарцуулагдах эцсийн бодит төсөвт өртөг нь тодорхой бус зөвхөн баримжаа тоогоор төсөвт тусгаснаас болж анх төсөвлөсөн төсөвт өртөг жил бүр нэмэгдсэн, олон жил дамнаж царцаасан эсвэл сунжирч байгаа 140 гаруй барилга байгууламж байна аа.
Зарим барилгын төсөвт өртөг 5,1 тэрбумаас 26 тэрбум төгрөг болтлоо 5 дахин өссөн байна.
Улсын нэгдсэн төсөв
