Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал1 мин унших
Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн гүйцэтгэл 65 хувьтай байна
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй, дээд бүтэц угсралтын ажил 25 хувь, төслийн багц 2 буюу урт гүүрийн ажлын хүрээнд 760 дам нуруу угсарч дууслаа.
Гүүрийн дам нуруу угсралтын ажил дууссантай холбоотой ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, Тавантолгой төмөр зам ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхбат, Чайна Энержи групп компанийн Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Бао Фан, СRBG компанийн Ерөнхий захирал Ли Гөнсью тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал
Эх сурвалж:
МҮОНТВ