Түүх, уламжлал2 мин унших

Мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна

Мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:

1966 онд үндэс суурь нь тавигдсан мэдрэлийн мэс заслын салбар өнөөдөр үе үеийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хөгжиж, тархи, нугас, мэдрэлийн тогтолцооны өвчнийг оношлох, эмчлэх чадавхаа тасралтгүй нэмэгдүүлж ирлээ.

Энэхүү хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийнхэндээ болон өнөөдөр энэ салбарт хүчин зүтгэж буй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлье.

Цаашид бид мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, өндөр нарийн төвөгтэй мэс заслыг эх орондоо чанартай, аюулгүй хийх чадавхыг бэхжүүлэх, тархины гэмтэл, харвалт, хавдрын шалтгаант нас баралт, хөгжлийн бэрхшээлийг бууруулахад онцгой анхаарах шаардлагатай.

Мөн өндөр ур чадвартай хүний нөөцийг тогтвортой бэлтгэх, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, төрөлжсөн тусламж, үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй хүргэх нь салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэл юм.

Эдгээр зорилтыг бодит ажил хэрэг болгоход төр, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоод, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.

Эрүүл мэндийн салбарын хөгжил бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, иргэн бүрд чанартай тусламж, үйлчилгээг эх орондоо авах боломжийг бүрдүүлэх үйл хэрэг юм.

Монгол Улсын мэдрэлийн мэс заслын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмад эмч, мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлж, өнөөдөр энэ салбарт ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ түүхт 60 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Өв уламжлалаа дээдэлж, ололт амжилтаа бататган, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг шинэ түвшинд хүргэхийн төлөө хамтдаа ажиллацгаая.

Түүх, уламжлал

Холбоотой мэдээ

Боловсрол, Соёл, спорт, залуучууд