Олон улсын харилцаа1 мин унших
Эрүүл мэндийн салбарын хөгжлийн гол цөм нь хүний нөөц

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар /2026.10.15/ “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, олон улсын чиг хандлага” олон улсын сургалтын нээлтэд оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг үе үеийн удирдлага, хамт олонд нь хүргэлээ.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарт шинэ технологи, орчин үеийн тоног төхөөрөмж, цахим систем, санхүүжилтийн шинэ загварууд нэвтэрч байна. Гэвч эдгээр шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх гол цөм нь мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, хариуцлагатай хүний нөөц юм.

Тиймээс бид:
* Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй суралцах орчныг бэхжүүлэх
* Хүний нөөцийг бодит хэрэгцээтэй газарт нь зөв хуваарилах
* Тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.
Мөн хүний нөөцийн бодлогыг цахим шилжилт, их өгөгдөл, хиймэл оюун ухаантай уялдуулж, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх нь салбарын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэл хүний хөгжилд тулгуурлана. Чадварлаг, тогтвортой хүний нөөц бол иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах бодлогын үндэс юм.

