Спортыг хөгжүүлэх1 мин унших
"Спорт цогцолбор" бүтээн байгуулалт эхэллээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх "Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор"-ын шав тавих ёслол 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли болон спортын салбарын төлөөлөл оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг төслийг хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бодит илэрхийлэл болохыг онцолж, спортын хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд болон тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Төслийг БНХАУ-ын 779 сая юаны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа бөгөөд спорт цогцолбор нь 58,247 ам метр талбайтай, спортын 19 төрлөөр өдөрт 6,000 гаруй хүн хичээллэх, 8,000–10,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтыг БНХАУ-ын “Шэньси констракшн инженеринг групп корпорэйшн” компани гүйцэтгэж, 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

